Хотод 603, орон нутагт 24, эмнэлгээс шалтгаалах хоёр тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,829 шинжилгээ хийх явцад 629 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,247 болж байгаа. 629 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

603 нь Улаанбаатар хотод
24 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.

+ There are no comments

Add yours