Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч бий.
Хуулийн төсөлд тусгасны дагуу хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх, шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Хуульчдын холбоог оновчтой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр н ны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байх, харин хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулах юм байна.
Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөлллийг Хуульчдын холбоо, харин емгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулах юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юу. Орчин үед банкны мэргэжилтэнг математик болон физикийн салбараас бэлтгэж байна. Хуулийн бакалаврын бусад чиглэлээр сурдаг хүүхдүүдийн дундаас бэлтгэмээр байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн. Бакалаврын зэрэг олгох сургалтыг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд төгсгөх зохицуулалтыг тусгасан. Мөн эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохыг мөн тусгасан. Цаашид хууль зүйн сургалт олгож буй их дээд сургуулиуд судалж буй хичээлийнхээ 30- доошгүй хувийг хувийн, иргэний, бизнесийн эрх зүйн чиглэлд судлах талаар тусгасан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг хэрхэн ойлгож байгааг тодорхой болох хэрэгтэй. Шүүх эрх мэдэлтэй хамааралтай ажиллаж байгаа үйл хэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарна гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл хуулийн төсөлд үүнийг өргөжүүлэн нотариатч, шүүгчийн туслах, хуулийн чиглэлийн их сургуулийн багш нар хуульч байх шаардлагыг тавьж байна. Нотариатч шүүхийн үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор эрх зүйч байхад хангалттай. Иймээс зарчмын зөрүүтэй саналууд гарч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэдэн их, дээд сургууль хуульч бэлтгэгч чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Хууль зүй, дотоод хэргийн төлөөлөл: Хуульч бэлтгэгч чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн хувийн болон төрийн 15 сургууль манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед бизнес, эдийн засгийн хуульчид маш бага бэлтгэгдэж байна гэдэг асуудал бий. Энэ хүрээнд бизнес болон эдийн засгийн чиглэлийн хичээлийг түлхүү оруулах зохицуулалтыг хийхээр тусгасан.
More Stories
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн УИХ-д өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь "Нийгмийн орон сууц", "Хөлсний орон сууц", "Хөлслөөд өмчлөх орон сууц" гэсэн гурван төрөлтэй...
Өнөөдөр нар буцах өдөр
Жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнгөрсний дараа өдрийн урт аажмаар богиносож эхлэх үеийг нар буцах гэдэг. Хойд хагас...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Засгийн газраас дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байггаа
Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.
Ерөнхий сайд “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж,...
Түрээслээд өмчлөх боломжтой “Солонго 1, 2” орон сууцыг олгох КВОТ-ыг хэн авах боломжтой вэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй "Солонго 1,...
