“Сургууль төгсөөд хөдөө ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцох, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хөдөө рүү гарах тусам дэмжлэгтэй байя л гэдэг зарчимтай байгаа. Дөнгөж сургууль төгссөн хүн хэрвээ хөдөө орон нутагт очиж ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцох юм уу эсвэл хөдөөгийн нэмэгдэл гэж ч олгодог байж болно. Орон нутагт очоод компанийхаа оффисыг байгуулвал илүү дэмжье, хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй байя. Хотод байгаад байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг ийм агуулгаар л эрх зүйн зохицуулалтууд байгаа” гэв.

+ There are no comments

Add yours