Алтангэрэл судар нь холоос олдох олзыг хаашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.
Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удааан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайд ихэд чухал номын үйл юм.
Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдиигүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.
Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар дэлгэрсэн. Ер нь тухайн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол нэрээрээ байдаг.
Судрын талаар Зопа Ринбучи ламтан хэлэхдээ: Сударт”Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа. Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм. Үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” гэсэн байна. Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байлагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг.
Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Амитабха, Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн энд айлдсан байна. Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино,харин Атангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Хэн нэгэн атаатан дайсан халдан довтлох тохиолдолд улсын хаан хийгээд түүний шадар, бараа бологсод тэднийг даран номруулах ид хүчтэй байх болно.
Дашчойнпэл дацангийн шунлайв С.Гантөмөр тус судрын талаар: “Намайг бага байхад Алтангэрэл судар залаатай байхад аянга буудаггүй гэдэг байсныг тухайн үедээ ойлгодоггүй байсан. Дараа нь Алтангэрэл судрыг унших үзэхэд аянга цахилгааны аюулаас Авардаг, тэнгэрүүдийн тухай тийм тийм зүгт, тийм тэнгэрүүд бадаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байх жишээтэй” гэсэн байна.
Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Төвд хэлнээс орчуулан монгол хэлнээ хөөрвүүлсэн болно. Энэ нь Монгол орон их хөгжил цэцэглэлт, амгалан хийгээд жаргалан лугаа учран барилдахын суурь болохын сацуу бүх Монголчуудад энэрэн нийгүүлсэхүй, асрал хайр хийгээд бодийн их сэтгэл тэргүүтнийг үүсгэн батжуулахын учирт энэ орноо амгалан хийгээд жаргалан, хамгаас чухал нь бурханы шашин ном өнө удаан орших юм.
Учир нь энэ эрхэм дээд судрыг унших нь гарцаагүй та бүхний амьдралын бүх зүйлийг шийдвэрлэх хүч, таны болоод дэлхий нийтийн энх амгалангийн уг шалтгаан, түүгээр ч үл барам та тэргүүтэн хамаг амьтны бодийн хутагт хүргэх гол үндэс болох болно. Тиймээс та бүхний хувьд өдөр тутмын амьдралдаа үйлдэн дадуулахад утга учир төгс бүхий олон буянт үйлсийн нэг нь гарцаагүй Алтангэрэл судрыг унших, наандаж нэг хуудсыг эс чадваас бүр хэдхэн мөрийг боловч уншиж байх явдал мөн.

More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Засгийн газраас дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байггаа
Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.
Ерөнхий сайд “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж,...
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
Бүгд найрамдах Солонгос улсын сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ...
Иргэний нисэхийн үндэсний төв зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо
Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын...