Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021,05,15/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид, Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аюулгүй байдал хамгаалалтын албаны хамт олонтой хамтран Яармагийн 63 дугаар сургуулийн орчин тойронд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 200 ширхэг суулгацыг тарьлаа.
Тус 63-р сургууль нь Хан-Уул дүүргийн 1-с 16-р хороодын хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургаж, тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургууль юм.
Ой мод нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг өөртөө хамгийн ихээр шингээн авч агаарын бохирдлыг бууруулдаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Мөн нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэж усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гээд модны ач холбогдол маш их.
Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...




