Нийслэл хотод вакцин хийлгэхээр дархлаажуулалтын цэгт очсон ч тодорхой шалтгааны улмаас буцаасан иргэдийг улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг дээрх тусгай цэгт вакцинд хамруулах болсныг ЭМЯ-наас мэдээлэлээ.
Архаг суурь өвчтэй иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, вакцин хийлгэх боломжтой эсэхийг тодорхойлохоор болсныг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Ингэхдээ дүүрэг тус бүрээр аль эмнэлэгт очихыг хуваарилсан байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт- Сүхбаатар, Хан-Уул, Багануур
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт- Чингэлтэй, Баянзүрх, Налайх
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт- Баянгол, Сонгинохайрхан, Багахангай
Өчигдөр улсын хэмжээнд 38,599 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Аймгуудын мэдээллийг харвал Өмнөговь аймагт дархлаажуулалт хамгийн эрчимтэй явж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдчихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлэн нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна. Нийслэлд дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн.
Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
