Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Таван толгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болжээ.
“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 535 /Таван зуун гучин тав/ төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна.
Энэхүү ногдол ашгийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-аар дамжуулан тараах шийдвэр гарчээ.
Түүнчлэн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,341,748,344 төгрөгийн үнийн дүн бүхий 1,263,612 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байв.
“Булган ундрага” ХК (BUN+14.98%) болон “Монгол алт” ХК (ERS +13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тав” ХК (TAV -11.11%) болон “Жуулчин дюти фрий” ХК (SUL -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.
Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 1,340,146 ширхэг нэгж эрхийг нийт 397,450,391 төгрөгөөр арилжигджээ.
ТOP-20 индекс 2.4 хувиар буурч, 36,859.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг болсныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
