ЭМЯ: 1015 хүнээс коронавирус шинээр бүртгэгдэж, 7 хүн нас барлаа

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: “Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 895 нь Улаанбаатар хотод, орон нутагт103, зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна. Дөрөвдүгээр сарын 16-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдээ халдвар илэрлээ.

Орон нутагт: Дархан 14, Орхон 21, Хөвсгөл 1, Завхан 23, Ховд 3, Төв 10, Сэлэнгэ 4, Говьсүмбэр 4, Сүхбаатар 2, Говь-Алтайд 13 тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 боллоо.

Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 126 болж байна.

+ There are no comments

Add yours