Б.Бат-Эрдэнэ малчдыг дорд үзэж, МАН-ын эсрэг ажиллаж байна

Ерөнхийлөгчийн сонгууль сар гаруйн дараа болно. МАН-аас нэр дэвшигчээ маргааш бага хурлаараа тодруулна. Ер нь хэн нь ч нэр дэвшсэн хамаагүй, эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа шалгуулах цаг.
Гэтэл МАН-ын хурган дарга нар намынхаа амлалтын эсрэг ажиллаад эхэллээ. Үүний нэг нь малчидаа дорд үзээд эхлэв. Уг нь МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн том ам бий. Тэр нь сураггүй. Тэр ч байтугай мал ганц орлогын эх сурвалж болдог малын махны үнийг төрөөс цензурдээд эхлэв.

Махны тал дээр ч МАН мөрийн хөтөлбөртөө “2.2.4. Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ. 2.2.5. Махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ’ гэсэн байгаа юм.

За тэр экспортоо ч больё гэхэд нийслэлчүүдэд нийлүүлдэг махны үнэд нь цензур тогтоож, социализмын үе шиг шууд төрөөс үнэ тогтоож өгөхөөр болсон сурагтай. Зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлт явалгүй буцаад социализм руугаа орж байна хэмээн малчид ихэд тааламжгүй байна. Энэ нь МАН-ын томилгоогоор албан тушаал авсан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн махны үнэ,  малчдын хөдөлмөрт цензур тогтоосонтой холбоотой.

Шуудхан хэлэхэд Б.Бат-Эрдэнэ малчид нэг кг махаа 3000 төгрөгөөр зарах ёстой хэмээн үзжээ. Кг мах өөрийнх нь иддэг таваг хоолны гуравны нэгийн ч үнэд хүрэхгүй, хоёр ширхэг хуушууртай адил байна гэсэн тооцоог ямар үндсээр яаж гаргасан нь хачирхалтай.

Насаараа нам дагасан Б.Бат-Эрдэнэ шиг залуучууд албан тушаалаа ашиглан малчдын хөдөлмөрийг үгүйсгэж, тэднийг дорд үзсэн хэрэг юм.

Хүн мэдэхгүй юмаа хамаагүй ярих хэрэггүй байдаг. Нэг хонийг борлуулах нас хүртэл гурван жилийн ажил шаардагдана. Их хөдөлмөр шүү. Өвөл, хавар, зун, намарт өглөө үдэшгүй тэр малыг дагана. Маллагаанаас гадна өвс тэжээл гээд зардал өндөр. Тэгж байж бидний гадаадад гайхуулаад байдаг “эх орны үржил шимтэй мах’ бэлтгэгддэг.

Тэгтэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ингэж кг махыг 3000 төгрөг гэж цензурдэж эхэлсэн нь МАН-ын бодлого малчид руу ингэж чиглэв үү гэж эргэлзэхэд хүргэж байна. Иргэнээс иргэнд худалдаалдаг бизнест төр хөндлөнгөөс орж ирэхийн учир юу вэ?!

За, малын махыг ингэж социалист эдийн засгийн аргаар үнэллээ гэж бодъё. Тэгвэл олигархуудын иргэддээ өндөр үнээр шахдаг шатахууны үнэ яагаад өссөөр байна вэ. Энэ дээрээ МАН төдийгүй ШӨХТГ-ын дарга залуу ямар арга хэмжээ авсан бэ.

Эздээс нь айгаад чадахгүй л дээ. Тэгсэн атлаа малын кг махыг хоёр литр хямдхан бензинтэй дүйцүүлэх гэнэ.  Ийм л үйл ажиллагааг Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ явуулж байна даа.

МАН-ын гаргасан зөв шийдвэр, бодлогуудыг самарч, эсрэгээр нь хэрэгжүүлэн намынхаа эсрэг малчдыг турхирч буй  Б.Бат-Эрдэнийн үйлдэлд МАН ямар хариуцлага тооцох вэ?!
Эх сурвалж tac.mn

+ There are no comments

Add yours