Сүүлийн 24 цагт нас барсан иргэдийн хамгийн залуу нь 37 настай

Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эмнэлгээс шалтгаалах халдвар нэг, Казахстан улсаас ирсэн онгоцноос нэг, Улаанбаатар хотод 864, хөдөө орон нутагт 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 24 цагт 684 хүн эдгэрчээ.

Мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас таван хүн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй, 22-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй, 78 настай эмэгтэй, 89 настай эмэгтэй бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

+ There are no comments

Add yours