Дөрвөн бөх сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ

”Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Тус шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн /KIST/ Допингийн хяналтын лабораторид шилжүүлжээ. Шинжилгээнд 30 бөх хамрагдсан байна.

 БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн /KIST/ Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

Тодруулбал, нэг бөх нь ‘B’ сорьцын шилжилгээ хийлгэх хүсэлтээ явуулсан аж. Харин үлдсэн дөрвөн бөх болох Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нар ‘А’ сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна.

+ There are no comments

Add yours