Дэлхий нийтэд тархаад буй Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар Монгол улсад 34 дэх тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн онцгой комисс 21 хороодын Засаг дарга нартай цахим хурлыг өнөөдөр 11.00 цагт зохион байгууллаа.

Дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв Онцгой байдлын хэлтсээс хийгдэж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Хурлын дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан Улсын онцгой комиссын 2020 оны “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн түр зогсоох тухай” 10 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын “Нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/560 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хяналтын цэгүүдийн орох, гарах хөдөлгөөний мэдээ мэдээллийг нэгтгэн танилцуулах, сүүлийн үед иргэд тайвширч амны хаалтаас татгалзах болсонтой холбогдуулан олон нийтийн цагдаа буюу хэсгийн ахлагч нарын иргэдэд тавих шаардлагыг эрчимжүүлэх, олон хүн цуглуулахгүй байх, хараа хяналтыг сайжруулах, хийгдсэн ажлыг баримтжуулан ажиллах үүрэг чиглэл өглөө.

More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
