Ж.Байгалмаа: Хөл хориог үргэлжлүүлбэл өдөрт дунджаар 500 тохиолдол бүртгэгдэнэ

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хориог үргэлжлүүлбэл өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо буурах талаарх мэдээллийг хүргэлээ. 

Тэрээр “Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хорио цуцалсны дараа бага зэрэг давлагаа үүсэх ч халдварын тохиолдлын хувьд бууралттай байх юм” гэлээ.

+ There are no comments

Add yours