Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филиппийг эцсийн замд нь үдэх ёслол өчигдөр болж өндөрлөлөө. Тэрбээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 99 насандаа таалал төгссөн юм.
Хунтайж Филиппийн шарилыг Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүм рүү авч явсан машины араас түүний дөрвөн хүүхэд болох хунтайж Чарльз, Эндрю, Эдвард, болон гүнж Анна, ууган ач нар болох хунтайж Уиллиам, Харри болон ордны өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс дагаж явжээ.
Ёслолын өмнөхөн хатан хаан мөн өөрийн машинаар жагсаалд оролцохоор шийдсэнээ мэдэгдсэн байна. Өмнө нь хатан хаан шууд сүмд очихоор төлөвлөж байв. Шарилыг нь сүмээс гарган Виндзорын шилтгээний танхим руу шилжүүлжээ.
КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн уг ёслолд хааны гэр бүлийн 30 хүн л оролцсон байна. Халдварын тархалтаас сэргийлж олон нийтийг Виндзорын шилтгээний гадна цуглахгүй байхыг хүсчээ. Оршуулгын ёслолд бага насны ач гуч, зээ зээ зээнцрээс бусад гэр бүлийн бүх гишүүд оролцсон байна.
Улс орон даяар 15:00 цагаас 1 минут дуугаа хурааж зогсон эмгэнэл илэрхийлсний дараа ёслолын үйл ажиллагааг эхлүүлжээ.
Хунтайж Филиппийн өөрийнх нь зохион бүтээлцэж байсан Ланд Ровер автомашинаар шарилыг зөөвөрлөсөн байна.
Тэрбээр хааны тэнгисийн цэргийн флоттой харилцаа холбоотой, далай тэнгист дуртай нэгэн байжээ. Тиймээс энэхүү арга хэмжээнд 730 гаруй цэргийн албан хаагч оролцсон байна.
Букинхэмийн ордон хунтайж Филиппийг нас барсныг албан ёсоор зарласны дараа хааны ордон, засгийн газар болон цэргийн зарим байгууллагуудын бүх төрийн далбааг буулгажээ.
Харин хааны гэр бүлийн далбааг хэзээ ч буулгадаггүй аж. Учир нь хаан эсвэл хатан нас барах үед сэнтий залгамжлагч нь хаан (эсвэл хатан) болдог. Тиймээс тус улсад үргэлж хаан байдаг бөгөөд хаант засаглалын залгамж чанар хангагддаг байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...