Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ажиллахгүй болохоо мэдэгдлээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол илэрчээ.

Тиймээс дөрөвдүгээр сарын 19-нөөс 26-ны өдрийг хүртэл тус шүүхиүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болжээ.
Халдварын тохиолдол илэрсэн үед Улсын онцгой комиссын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу тус шүүийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах , шинжилгээнд хамрагдах юм.
Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх тул ийнхүү үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод байна

+ There are no comments

Add yours