ЭМЯ: Коронавируст халдварын 1340 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас бараад байна

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

Сүүлийн 24 цагт 11964 хүнээс шинжилгээ авч 1340 халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 21995 болж, нийт 11877 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь гурван хүн нас барж, нийт нас баралт 44 боллоо.

+ There are no comments

Add yours