Иргэн Б.Сүндэръяа цахим хуудсаараа дамжуулан нэрийг нь дурьдалгүйгээр өөрийг нь олон жил сүрдүүлж, дарамталж, бүр хүчирхийлэхийг завдсөн нөлөө бүхий бизнестэй, УИХ-ын гишүүний тухай нийгмийг цочроосон, ноцтой мэдээлэл хийсэн билээ.
Мэдээлэл цахим орчинд тавигдсан даруйд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой. Ийм зүй бус үйлдлийг цаг тухайд нь таслан зогсоож байх ёстой. Хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ. Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурьдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэж мэдэгдэл гаргасан.
Гэтэл Лхагва гарагт Б.Сүндэрьяа өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллагат хандсан. Тэрээр түүний мэдэгдлийн гол дүр болсон бусармаг УИХ-ын гишүүний нэрийг албан ёсоор Ц.Анандбазар мөн гэдгийг зарласан билээ. Мөн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлаар 1000 гаруй охид бүсгүйчүүд өөртэй нь холбогдсон гэх ноцтой мэдээллийг өгсөн.
Тэгвэл нэг танхимд зэрэгцэн суугаа, төрийн өндөр албыг хашиж буй УИХ-ын гишүүн нь хүчирхийлэгч, олон жилийн турш эрх мэдлээрээ дамжуулан ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй тухай асуудал дээр гарын арван хуруунд багтах цөөхөн гишүүд цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЭҮК-ын мэдэгдлийг өөрийн цахим хуудсуудад хуваалцсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар


УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг

Эдгээр гишүүдээс бусад нь хэлгүй юу, дүлий юм уу? Энэ олон эмэгтэйчүүдийн эсэргүүцэл гомдлыг ээлжит гүтгэлэг, “улстөрийн тоглоом” гэж харж байгаа нь энэ юм болов уу? УИХ-ын гишүүн нь онц ноцтой гэмт хэрэгтэн, чимээгүй хүчирхийлэгч байж болзошгүй нийгмийн ийм эмзэг асуудал дээр биднийг төлөөлөх ёстой бусад УИХ-ын гишүүд, намын нөхөд нь хаана байна вэ?
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
