Монгол Улсын экспортын гол гарц болох Замын-Үүд боомтоор өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хойш ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа юм.
Тэгвэл энэ талаар БНХАУ-ын ЭСЯ-наас тодруулахад “Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хил хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 18 аймагт тархаж, гуравдугаар сарын 1-нээс хойш халдвар авсан иргэдийн тоо 9,319 шинэ тохиолдлоор нэмэгдээд байгаа билээ. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн гол бүс гэдгээрээ “Ногоон бүс” болсон. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Оюу толгой” компанийн хоёр ажилтнаас халдвар батлагдсан бөгөөд тухайн иргэдийг Улаабаатар хотод хүргэсэн бол үлдсэн 10,000 орчим ажилтнаас PCR-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан талаар компани мэдээлээд буй.
Гэвч зэсийн баяжмалын экспорт саатаад ийнхүү 15 хонов.
Тус компанийн өнгөрсөн оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал 164.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байжээ. Сард дунджаар сард 55 мянган тонн баяжмал гаргасан гэж тооцвол өнгөрсөн 15 хоногт 27 орчим мянган тонн баяжмал гаргах байсан ч ийнхүү саатсан гэсэн үг.
Нүүрсний тухайд мөн ялгаагүй гарц ямар байгааг доорх хүснэгтээс харах боломжтой байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтын ажилтай танилцах үеэрээ төсвийн орлого 23% тасраад байгааг мэдээлсэн.
Хэрэв халдварын тархалт буурахгүй ийм нөхцөлтэй байвал урд хөрш хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Ийм нөхцөлд Монгол Улсын 2021 оны төсвийн орлогын цоорхой цаашид хэрхэн томрох нь мөн тодорхойгүй байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
