Тайваньд галт тэрэг осолдож, 36 хүн амиа алджээ

Тайваньд галт тэрэг ачааны машиныг мөргөж, онхолдсоны улмаас одоогоор 36 хүн амиа алдаж, 70 гаруй хүн хүнд бэртэж, гэмтээд байна.

40 жилийн өмнө 40 гаруй хүн бэртэж байсан ослоос хойших хамгийн олон хүн эндсэн аймшигт осол боллоо.

Тайпей хотоос Тайтунг чиглэлийн галт тэрэг 350 хүнийг тээвэрлэж явсан бөгөөд, олон хүнтэй байсан тул ихэнх зорчигчид зогсож зорчиж байжээ, ослын үеэр зогсож явсан зорчигчид шууд шидэгджээ. 40 хүн газар дээрээ эмнэлэгт хүргэгдсэн бол 70 гаруй хүн бүхээгт гацсан байдалтай байна.

Галт тэрэгний эхний дөрвөн бүхээгээс 80-100 хүнийг эсэн мэнд, аварч чадсан бөгөөд таваас найм дахь бүхээг “эвдэрч, сүйрсэн” тул 70 орчим хүнийг гаргаж авч чадаагүй байна.

+ There are no comments

Add yours