Өнгөрсөн баасан гарагаас хойших гурав хоногийн хугацаанд нийслэл болон орон нутагт хоёр хүн зам тээврийн ослоор амиа алджээ.
Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна.
Мөн өдрийн 09.00 цагийн орчимд Төв аймаг Баян-Өнжүүл сум нэгдүгээр баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.
Гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр –5
Онхолдох хэлбэрээр -4
Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас долоон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...