Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа саатуулах байранд коронавирусийн халдвар гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд коронавируст халдварын дэгдэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор бид тухайн саатуулах байранд байсан бүх хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авсан.
Батлагдсан тохиолдлуудыг тусгай газар руу зөөвөрлөж, тусламж үйлчилгээ үзүүлсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Баривчлах хугацаа нь дуусаж, гарах болсон хүмүүсийг хяналтад авсан. Тодорхой ажиглалтуудыг хийж буй бөгөөд гарах үед нь шинжилгээ авч, гэртээ гарсныг нь дараа ажиглах арга хэмжээ авна. Тиймээс тэдгээр хүн халдвар тараах эрсдэл байхгүй гэж хэлж болно” гэв.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
