“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг, менежер н.Марал-Эрдэнийн хамт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн лхагва гарагт саатуулан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорьсон. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй гэнэ. Уг хоёр хүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн буруутгаж байгаа юм.
Тэгвэл Ж.Ганзориг, н.Марал-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт боллоо. Уг нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн юм байна. Харин шүүх захирамж гаргахдаа Монгол Улсын болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоон суллав. Энэ нь ойлгомжгүй, тодорхойгүй шийдвэр гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл АТГ Улаанбаатар хотод оршиж, улсын хэмжээний авлига албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Гэтэл хэрэгт холбогдсон хүмүүс дуудсан цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст очих ёстой гэж баталгаа өгсөн атал Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан нь ойлгомжгүй байгаа юм.
Зарим эх сурвалжийн үзэж буйгаар шийдвэр гаргасан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэнд ашиг сонирхлын зөрчил байх магадлал өндөртэй. Учир нь шүүгч, шүүхийн ажилтнуудын нэлээд хэсгийнх нь гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг аж. Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.11-т “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” ойлгохоор хуульчилсан. Үүнээс үзэхэд дээрх шүүхийнхэнд ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх хардлага төрж буй юм.
Эх сурвалж: Сэтгүүлч Г.Цолмон /өнөөдөр сонин/
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
