Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй байгаа юм. Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах тул нийслэлийн хэмжээнд бусад дүүрэг дэх дархлаажуулатын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Вакцинжуулалтын цэгүүд даваа гараг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллана.
+ There are no comments
Add yours