Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 197 усан халаалтын зуух байдаг бөгөөд эдгээр зарим зуухнуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирсэн санал гомдлын дагуу өнөөдөр 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамжинд байрлах “Ванхүү” усан халаалтын зуухны байгууламж дээр очиж тус байгууллагын инженер, техникийн ажилтнуудтай уулзлаа.
▶️Уулзалтын хүрээнд Монгол Улсын шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Уурын болон усан халаалтын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалыг танилцуулж, бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгсөн бөгөөд цаашид иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг хангахуйц байдлаар хийн түлш, цахилгаан болон төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн шийдлээр халаалтын системээ шийдвэрлэх талаар хамтарсан зөвлөмж өгч ажиллаа. Халаалтын зуухны эх үүсвэрийг солиход эдийн засаг, цаг хугацаа шаардлагатай байдаг тул мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж зөвлөн туслах хэлбэрээр хамтарч ажиллахаар боллоо.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
