Ханх суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарыг 15-ны өдрийн 22:54 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 23:10 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраас чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

+ There are no comments

Add yours