Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Цар тахлын жилд буюу өнгөрсөн онд ийнхүү гадаад өрийн хэмжээ өмнөх оноосоо 1.5 тэрбум ам.доллар буюу 4.8 хувиар өссөн бол өмнөх улирлаас 969.4 сая ам.доллароор буюу 3.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн
35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных,
5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Засгийн газрын өрийн бүтцийг аваад үзвэл 24.8 их наяд төгрөг буюу 89 хувь нь гадаад өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.1 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 3.8 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.0 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэг жилийн хугацаанд 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 сая ам.доллар, бусад салбарынх 263.2 сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 сая ам.доллар, Төв банкных 235 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
