Ц.Оюундарь: Ц.Туваан нар хуурамч тамга тэмдэг үйлдэх нь эрүүгийн гэмт хэрэг шүү

АН-ын дэд даргаар сонгогдсон Ц.Оюундарь, О.Чулуунбилэг, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь: “Улсын бүртгэлийн гэрчилгээ, намын тогтоол бүгд хэвээрээ. Тэр зүйлс байгаа газраас зарласан хурал албан ёсных гэсэн үг. Дүрмийг ярилцаж тохирохгүйгээр гаргана гэж байдаггүй. Дүрмийн дагуу гаргасан шийдийг л УДШ бүртгэдэг. Ц.Туваан, И.Мөнхжаргал нар үйлдлээ зогсохгүй бол энэ нь эрүүгийн гэмт үйлдэл болно шүү гэж хэлмээр байна. Байгууллагын тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдэх, ашиглах хууль бус шүү.

Анхнаасаа манай нам бол олон ургальч үзлийн нэгдэл байсан. Эцсээ хүртэл түүн дээрээ яваад шийдвэрлээд гардаг. Яг энэ ёсоороо явж байгаа. Тэгэхээр энэ хагарал шиг харагдаад байгаа байх. Гэхдээ энэ олон ургальч үзэл нь манай намын соёл юм. Энэ нь явсаар зөвшилцлийн ширээн дээр сууж, дүрмээр шийдэгдэнэ.

Дөрөвдүгээр сарын 25-нд бүх гишүүдийн дунд явагдах намын даргын сонгуульд С.Эрдэнэ дарга болон дэд даргууд нь нэр дэвших эрхгүй. Энэ хурлаар сонгогдсон хүн Их хурал дээр батлагдтал С.Эрдэнэ дарга тамгаа хадгалаад байж байна. Нэр дэвших эрхгүй учраас энэ сонгуульд орохгүй. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс хаана бүртгүүлэх нь өөрсдийн сонголт. Ц.Оюунгэрэл нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагааг цуцалсны дараа очиж бүртгүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрөөс албан ёсоор бид нар бүртгэнэ.”

АН-ын дэд дарга О.Чулуунбилэг: “Бид нар хоёр зүйлийг харж байгаа. Намын үндсэн дүрмийн дагуу нэр дэвшигчийг дотоод сунгаагаар харж сонгоно. Дотоод сунгаа бол бүх гишүүнээ идэвхжүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болно. Хоёрт, бид нар ардчилсан ерөнхийлөгч АН-аас гарах ёстой гэдэгт байр суурин дээр бат байгаа.”

+ There are no comments

Add yours