Бразил улсад халдварын улмаас нэг өдөрт 1972 хүн нас баржээ

Бразил улс COVID-19 халдварын улмаас 1.972 хүн нас барсан нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 268.370 мянгад хүрчээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр Бразил улс халдвар авсан хүнийхээ тоогоороо АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж байгаа юм.

Бразил улсын Эрүүл мэндийн яамны судалгааны хүрээлэн Освальдо Крусын нэрэмжит сангийн мэдээлснээр, 27 мужийн 25-ын нийслэл хотуудын эрчимт эмчилгээний тасгийн орны 80 гаруй хувь нь дүүрсэн бол томоохон хотуудад 90 хувь нь дүүрчээ. Бразил улс мягмар гаригийн байдлаар 11.122.429 хүн коронавирусээр халдварлажээ.

+ There are no comments

Add yours