Бүхий л асуудал Буурал Гансүхэд ирж “ончирдог” болсон нь гайхмаар шүү. Цагтаа төрийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Нэгэн зүйл сануулахад А.Гансүхийг учиг зангилаат хэргийн эзэн Эрэлийн босс Б.Эрдэнэбатыг зохиомол хэргээр шоронд суулгасан хэмээн харддаг оргүй биш гэлцдэг. Ариг банкны хувьцаа эзэмшигч Номингийн босс Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогт /яагаав өнөө лифтний асуудлаар олны танил болсон/ Ариг банкны хувьцааны маргаанд өмгөөлөл хийдэг. Тэрбээр А.Гансүхийн баруун гар гэгдэг бөгөөд сүүлийн үед шүүх, цагдаа, прокуроргүй үүрэгдэж, шинээр хонгил үүсгээд байгаа хэмээн учир мэдэх хүмүүс түүний тухай ярьдаг, энэ хэрээр ч хуульчид дотроо ихэд дургүйцэнгүй ярьдаг гэлцэх.
Ямартай ч манай Ерөнхийлөгчтэй зүй зайгүй яригддаг буурал хочит А.Гансүхийн хувьд “лифтний сексчин” хэмээн хочлогдох болсон өмгөөлөгч Б.Баасанцогт нар шинэ хонгилын торыг нэхэж байгаа нь үнэн бололтой дог шүү. Иймээс ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэгнээ “ойрын хүмүүс”-ээр нь барьцаалан хэрсэн бух шиг хөшилдсөнөөр АНУ-аас элчин татагдах уу, аль эсвэл А.Гансүх ажлаа хүлээлгэн өгөх үү дээрээ тулаад байгаа. А.Гансүхийн хувьд 1966 онд төрсөн, Ерөнхийлөгчтэй үе чацуу, үхэр хонин жилтнүүд. 1984 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр нэгэн юм байна. 2001 оноос Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирлаар томилогдож ажилласан түүнийг Америк Монголын хамтарсан хуулийн компанид өмгөөлөгчөөр ажиллаж байсныг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй байх.
2008 онд ЗТБХБ-ын дэд сайдаар улс төрд орж орж ирсэн түүний хувьд өнгөрсөн 13 жилийн хугацаанд Х.Баттулга гэж хүний багийн “том” гишүүдийн нэг гэдгийг хэн хүнгүй андахнүй. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд болон сайдаар ажилласан зургаан жилийн хугацаанд Шинэ төмөр зам төслийг хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд уг төслийн нэрээр төрийн өмчийг шамшигдуулсан байж болзошгүй хэмээх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан түүнийг 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Тавантолгойн төслийн талаар Хятадын Шеньхуа, Монголын Энержи Ресурс компанийн консорциумтай гэрээ байгуулахаар УИХ-д санал оруулахад уг гэрээг эсэргүүцэн, УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаах талаар идэвхтэй байр суурь баримталж байсныг бас монголчууд мартаагүй биз ээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
