Их Британийн ханхүү Харри, Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл Опра Уинфрийтэй хувийн амьдралынхаа талаар илэн далангүй ярилцсан билээ. Меган Их Британийн эзэн хааны ордонд амьдрахад ямар бэрхшээлтэй байсан, амиа хорлох тухай хүртэл бодож явсан, хүү нь арьс өнгөөр хэрхэн ялгаварлагдсан тухай дэлгэжээ.

Хосууд хоёр дахь хүүхдээ буюу охиноо энэ зун өлгийдөн авна. Хунтайж Харри миний аав, ах эзэн хааны гэр бүлийн “тогтолцоонд түгжигдсэн” гэв. Эзэн хааны гэр бүл өнгөрсөн жилээс эхлэн Ханхүү Харригийн санхүүгийн бүх дэмжлэгийг зогсоож, аав маань хүртэл миний дуудлагыг авахаа больсон гэв. Би ахдаа маш их хайртай. Аав, ахтайгаа эргээд хэвийн харилцаатай баймаар байгаагаа тухайгаа мөн ханхүү ярьжээ.

Меган Маркл хийж болох зүйлс нь хязгаарлагдаж, зарим үед ордноос огт гаралгүй олон сар болдог байсан тухайгаа ярив. Тэрээр зарим үед амиа хүртэл хорлох бодол төрдөг байснаа хуваалцахдаа “Үнэхээр аймшигтай байсан. Аймар. Би тийм үед хэнд хандаж, яах ёстойгоо ч мэдээгүй.”
“Намайг хүүгээ тээж байхад хүүд минь хамгаалалт гаргаж өгөхгүй, хэргэм зэрэг олгохгүй бас төрөөд арьсны өнгө нь хэр зэрэг хар байх тухай яриа эзэн хааны ордонд өрнөдөг байсан” гэв. Опра хэн тэгэж ярьсныг асуухад Меган “хэрвээ би нэрийг нь хэлвэл тэдний нүр хүндэд дэндүү халтай” гэсэн юм. Ханхүү Харри мөн ” Тэр яриаг би хэзээ ч дэлгэхгүй. Тэр үед үнэхээр эвгүй байсан, би үнэхээр гайхсан” гэж хариулжээ.
.jpg)
Ханхүү Харри: “Сүүлийн гурван жилийн турш Меганийг хэвлэл мэдээллээр арьс өнгөөр ялгаварлаж байхад миний гэр бүлээс хэн ч ганц ч удаа эхнэрийг минь дэмжиж, талд нь орж үг дуугарч үзээгүй. Үнэхээр гомдмоор. Эзэн хааны ордноос явахад арьс өнгөөр ялгаварлах үзэл хамгийн ихээр нөлөөлсөн” гэж тэр мөн нэмж хэлжээ.
More Stories
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...