Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ” Одоогийн байдлаар 99 улс оронд 218 сая хүнийг коронавирусын эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 6.14 сая хүн вакцинжуулалтад хамрагдаж байна гэсэн үг.
Манай улсын хувьд АстраЗенека вакцинаар дархлаажуулалт эхлээд хоёр хонож байна. Эхний удаад зорилтод бүлгийн 16 байгууллагын 14,092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 3,112 хүн хамрагдаад байна. Энэ нь вакцинжуулалтанд хамруулахаар төлөвлөсөн 22 хувийг эзлээд байна. Ямар ч вакцин хийлгэсний дараа биеийн ерөнхий хариу урвалын шинж тэмдэгүүд илэрдэг. Жишээлбэл: халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, даарах бүх би? үе мөч өвдөх, ядрах, хамар битүүрэх, хэсэг газарт улайх зэрэг шинж тэмдэг багтаж байна. Вакцин хийлгэснээс хойш 2-3 хоногт алга болдог. Хэрвээ тухайн шинж тэмдэгүүд илэрвэл 119 болон вакцин хийлгэсэн харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой” гэлээ.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...