А.Амбасэлмаа доктор гавьяаны амралтад гарна

Энэ жил 64 нас хүрч байгаа А.Амбасэлмаа доктор олон нийтэд өдөр бүр 11 цагаас корона вирусын цаг үеийн байдлаар ганц ч удаа амралгүй мэдээлэл хийсээр даруй 15 сар өнгөрчээ. Цар тахлын хүнд үед өдөр алгасалгүй тоо баримтат цаг үеийн мэдээллээ хийж, Тандалт судалгааны албаа ч чамбай удирдсан. Эрүүл мэндийн салбарт 38 жил, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны даргаар 11 жил ажиллаж байгаа доктор А.Амбасэлмаа ирэх сарын 1-нээс ажлаа хүлээлгэж өгч гавьяаны амралтдаа гарахаар болжээ.

+ There are no comments

Add yours