ДЭМБ-ын Суурин төлөөлөгч коронавирусийн эсрэг бүтээсэн вакцинуудыг хүн амд хийх зөвшөөрөл өгсөн болон хянаж буй талаараа мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгожээ.
Түүнчлэн БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо зарласан.

Үүнээс гадна ДЭМБ коронавирусийн эсрэг 7 төрлийн вакцинд зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч, хянаж буй бөгөөд заримынх нь хугацааг товлоогүй байгаа юм.
Тухайлбал АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцинд энэ сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор хянаж байна.
Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Shinopharm вакцинд ирэх гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгох бол Кансинобио-д зөвшөөрөл олгох хугацаагаа товлоогүй байгаа аж.
Манай улсын хувьд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакциныг энэ долоо хоногт татан авч, хоёрдугаар сарын 23-наас зорилтот бүлэг болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг эхний ээлжид хамруулах юм.
Pfizer вакцины хувьд хадгалалтын горим нь -70 хэм бөгөөд уг вакцинд зориулж 26 ширхэг хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам авсан тухай албаны хүмүүс мэдээлсэн билээ.
AstraZeneca компанийн вакцины хадгалалтын горим ердийн буюу 2-оос 8 хэмд хадгалах, тээвэрлэх боломжтой байна.
Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакцин авах $50.7 саяын санхүүжилтийг Дэлхийн банк баталсан. Харин COVAX хөтөлбөрт элсэж, хүн амынхаа 20 хувийг буюу 690 гаруй мянга орчим иргэнийг үнэгүй вакцинжуулахаар болоод байгаа билээ.
Эх сурвалж: ЗГХМОНХХ
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
