2021.02.08 буюу өнгөрсөн Даваа гаригт Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомт дээр нэгэн ноцтой хэрэг гарчээ. Гаалийн байцаагч нар архидан согтуурах үеэр байцаагч Батцоож гэгч байцаагч Иш-Одыг хутгалжээ. Маргааны гол үндэс нь Иш-Одыг орлогч дарга Мөнх-Амарын бүх булхай луйврыг нь хийдэг, гарын нь хүн гэж хэлснээс болжээ. Энэ гэмт хэргийг нуун дарагдуулж, Орлогч дарга Мөнх-Амар машин гаргаж өгч, хутгалуулсан байцаагч Иш-Одыг хотруу эмнэлэгт авчирч хэвтүүлжээ. Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт нь Сү.Батболдын ойрын хамаатан гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Байцаагч Иш-Од нь Б.Асралтын дүүгийнх нь найз юм. Гашуунсухайт боомтынхон аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар дарамталж авлигал авдаг, улмаар гаалийн лацыг хүртэл дамлан худалддаг талаар хэвлэлээр удаа дараалан гардаг. Сая гарсан гэмт хэрэг ч гаалийн дарга нарын ах дүү, найз нөхөд, нам дамжсан сүлжээгээрээ дамжуулсан авлигал, хууль бус үйлдэлтэй холбоотой. Орлогч дарга Мөнх-Амар нь ГЕГ-аас хуваарилан түр ажиллуулж байгаа байцаагч нараа ялгаварлан гадуурхаж, “ашигтай ”местэндээ өөрийн хүмүүсээ ажиллуулдаг, хувьдаа нүүрсний машинтай байцаагч нараа дэмждэг, хууль ёсны шаардлага тавьсан ажилтнуудаа ГЕГ-ын дарга Б.Асралтаар мундагдуулан өөр боомт руу гэнэт шилжүүлж гэр бүлээс нь холдуулдаг аргатай. Гаалийн байцаагчид өөрсдөө шалгадаг мөртлөө өөрсдөө хувьдаа 2-3 нүүрс тээврийн машинтай, тэднийгээ байнга оочир дайруулж, нүүрс ачиж буулгах талбайнуудын ажилчдыг дарамталж ачуулдаг. Гаалийн байцаагч Эрдэнэтогтох, Жамьянсэнгээ, Бат-Өлзий, Баяр-Өлзий, Эрдэнэбаяр, Нурлан нарын үйлдэл хэрээс хэтэрсэн талаар Цагаан хадны нүүрс ачиж буулгах талбайн ажилтнууд хэлэх үгээ олж ядаж байна. Энэ тухай хэвлэл мэдээллээр нэг хэсэг шуугидаг ч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар замхарч байна. Сү. Батболдын дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын дарга болсноор энэ бүх хууль бус зүйл, хулгай луйвар улам цэцэглэж, гаалийг гааль биш болгосныг хэлж байна. Б.Асралтын дагуулж ирсэн сургуулийн анд Баттөр, Сү.Батболдын бие хамгаалагч асан Онон нараар дамжуулан гаалийг авлигажуулж, татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл зарж, улсад их хэмжээний хохирол учруулсан мөн аж ахуйн нэгжүүдийг дарамтлан хувь эзэмшдэг болжээ. Үндсэндээ энэ хоёр хүн Ерөнхий газрынхаа газар% хэлтсийн дарга нарын өмнөөс бүх асуудлыг шийддэг болжээ. Эцэст нь энэ хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүйгээс байцаагч нарын дунд хутга шөвөгний асуудал дэгдэж, нэгийгээ хутгалжээ. Болсон үйл явдлыг Гаалийнхан ихэд нууцалж байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/mendamar1977
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
