Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт сар бүр нэг байцаагч томилон, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад нь хяналт тавьдаг.
Уг хяналт шалгалтын дүгнэлтээс танилцуулъя. Сайжруулсан шахмал түлшээс дээж авах шинжилдэг бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. Ингэхдээ дээжид элементийн шинжилгээ болон техникийн үзүүлэлтэд хяналт тавьж, олон улсын лабораториудад илгээж, шинжлүүлдэг.
Тухайлбал, ОХУ-д техникийн үзүүлэлт, химийн найрлага, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн зэргийг шинжлүүлсэн. Мөн БНСУ, БНХАУ-д техникийн үзүүлэлт, үнсний химийн найрлага, элементийн шинжилгээ болон утааны хийн найрлагыг шинжлүүлж хариуг авлаа. Мөн дотоодын таван лабораторид дээж өгсөн.
ОХУ, БНСУ, БНХАУ болон Геологийн төв лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Ашигт малтмалын газрын лабораторийн шинжилгээний хариугаар “Тавантолгойн түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чийглэг, үнслэг, дэгдэмхий хүхэрлэг, илчлэгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан байна. Мөн хаягдал утаанд агуулагдах бодисын хэмжээг шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангажээ.
Нэгдсэн дүгнэлтээр сайжруулсан шахмал түлш нь
техникийн ерөнхий шаардлагыг хангасан,
барьцалдуулагч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс агуулагдаагүй,
мидлинг буюу баяжуулсан нүүрс нь MNS:6226 2011 стандартын шаардлага хангаж байна.
Сайжруулсан түлшийг стандартын шаардлагын хэм хэмжээг шалгахаар 126 дээж өгч, 44 дүгнэлт гарсан. Эцсийн хариу нь стандартын шаардлага хангасан” хэмээв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек “Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд үндсэн гурван стандарыг тогтмол баримтлан ажилладаг. Үүний нэг нь Сайжруулсан шахмал түлш, түүний техникийн шаардлага юм. Сайжруулсан шахмал түлшинд хүхрийн хэмжээ 1 хувиас ихгүй байх ёстой. Манай үйлдвэрлэж буй түлшинд 1-ээс бага буюу 0.8-0.96-д хэлбэлзэж байгаа нь техникийн стандартыг хангаж байгаа гэсэн үг.
Мөн шаталтаас шалтгаалах экологийн үзүүлэлт гэж бий. Энэ үзүүлэлтээр хүхэрлэг хийн хэмжээг тогтоодог бөгөөд хүхэрлэг хий нь нэгж эзлэхүүнд 1,200 мг байх ёстойг ч хангаж байгаа” гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
