Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн 24 цагт 16,960 хүнд шинжилгээ хийж халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 31 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна.
Мөн Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ. Үүнд:
- “Монгол шир” үйлдвэртэй холбоотой голомт үүссэн. Тус үйлдвэрийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд нийт 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн.
- Нийслэлийн “Амгалан” амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмэгтэй байна. ” гэлээ.
Түүнчлэн “Өнгөрсөн хоногт зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт 479 хүн эмчлэгдэж байна. Тэднээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэж ярилаа.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
