Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд “Тоон бичиг үсэгтэн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны “Залуус I, II, III” цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.
– Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
