Эрүүл мэндийн яам  короновирусын талаар цаг үеийн мэдээлэл өгч  байна. ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 12212 хүнд псиар шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээнээс 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. 13 тохиолдол бол УБ хотод бүртгэгдсэн. 10 тохиолдол нь ачтан эмнэлгийн эмч ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой. 2 тохиолдол нь гэр бүлийн орцны дамжсан  халдвартай холбоотой. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүл, хамт олонтой холбоотой халдвар байна. Нэг нь Голомт банкны ажилтнаас  илэрсэн. 12 сарын 28-наас хойш  Баянзүрх дүүргийн кино үйлдвэрт орших Голомт банкаар үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүдэд шинжилгэээ өгнө үү” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНСУ-д гацсан 1000 иргэний тушаасан тийз, тусгаарлах байрны гурван тэрбум төгрөг хаачив
Next post Хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэнийг дээрэмджээ