БНСУ-д гацсан 1000 иргэний тушаасан тийз, тусгаарлах байрны гурван тэрбум төгрөг хаачив

БНСУ-д гацсан 1000 иргэний тушаасан тийз, тусгаарлах байрны гурван тэрбум төгрөг хаачсан бэ? Цагаачлалын албанд хоёр, гурван сар нислэг хүлээж хоригдож байгаа иргэд, хүнд хагалгаанд орсон, жирэмсэн, ар гэрийн гачигдал, янз янзын зовлонтой Монгол хүмүүс гэртээ харих гэж хилийн цаана уйлж, үхсээр л байна.  Гэтэл эдгээр гацаасан иргэдийнхээ мөнгийг нь нэхэж аваад, онгоц нисгэлгүй олигтой тайлбар өгөлгүй Гадаад хэргийн яам, УОК нь таг алга болчхоод УИХ-ын гишүүн Ш.Раднээсэд каргоны онгоцоор нуугдаж ирсэн нь баригдахад 150-хан хүний нислэг үйлдэнэ гэлээ. УИХ-ын гишүүний нууцаар зорчиж ирсэн нь мэдэгдсэн болохоор л хамгийн жижиг ганц онгоцоо нисгэхээр болдог ийм инээдэмтэй төр засагтай байх гэж дээ. Гэтэл 1000 иргэн мөнгөө төлчихсөн гурван сар гаруй онгоц хүлээж байхад одоо аль 150-ыг нь бас ялгаж авч ирнэ дээ.

Төлөвлөгөөт нислэгээ хоёр удаа цуцалж орон гэргүй, хоол ундгүй, өвлийн хүйтэнд гацаж байгаа мянга мянган иргэнээ “яах гэж явсан юм” гэж тохуурхах юм. Улс нь онгоц нисгэнэ гээд мөнгийг нь аваад идчихээр эдгээр иргэд одоо хаанаа ч хандаж, хэндээ ч найдах билээ? Иргэдээ сар жилээр гацаасан гэдэг асуудал л дангаараа энэ засгийн газрын түүхэнд дурсагдах шившиг, Шадар сайд Янгүгийн Содбаатар, Улсын Онцгой комиссын Ууганбаяр, Гадаад хэргийн сайд Энхтайван нарыг огцруулах хангалттай гутамшигтай шалтгаан мөн билээ.

Image may contain: one or more people and outdoor

Монгол улсын аль нэг халамжийг хүртэлгүй өөрсдөө бүх зардлаа даагаад ирсэн иргэдийг тусгаарлачих чадалгүй дарга нараас өөр ямар менежмент, ур ухаан хүлээх вэ дээ. Иргэдээ авчирч чаддаггүй юм бол ядаж битгий хэдэн цаасыг нь хулхидаж аваад бай. Монгол хүний язгуур эрх шүү дээ, эх орондоо ирнэ гэдэг. 

Image may contain: 4 people

QR  кодтой л бол дурын машин, дуртай хүнээ чихээд, дураараа тэнэж болдог ийм мунхаг хөл хорио энэ дэлхийд байхгүй. Дэлхийн жишиг гэж иргэдийнхээ тархийг өдөр болгон  угаахдаа хөл хорионд орсон иргэддээ гадаад орнуудын үзүүлсэн санхүүгийн тусламж, гадаадад гацааж үхүүлээгүй туршлага, бизнесийг нь дампуурахаас сэргийлж гаргаад байдаг шийдвэрийг нь бас танилцуул. Өнөөдөр гэнэт л манай “ядуу оронд” вирус ороод ирсэн билүү? Хилээ бүтэн жил хааж цар тахлын эсрэг гэж сүржигнэлдэж олон ч хүний амьдралаар тоглож, сонгуулиар зугаацлаа. Өнөөдөр гэтэл бэлдсэн бэлтгэл байхгүй, эрсдлийн менежмент, хөл хорионы дэглэмийн шатлал, төлөвлөгөө, тодорхой журам юу ч байхгүй. Бусад оронд хөл хорионы дэглэмийн үед албан байгууллага яаж ажиллах, нийтийн тээврийн цагийн хуваарь, кофе шоп зоогийн газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо гээд дүрэм журам бүхэн нарийн тодорхой заалтай байдаг юм, тэгэж байж иргэд нь тэрийг дагаж хөл хорионы дэглэм сахиулдаг юм. Хааж хорихоос өөр юм сэтгээд, асуудалд гаргалгаа шийдэл олчих, хүний эрхийн мэдрэмж чадвар, боловсролтой дарга даанч алга даа.

+ There are no comments

Add yours