Эрүүл мэндийн яам короновирусын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,581 псиар шинжилгээ хийсэн. Үүнээс 22 хүнээс шкороновирус илэрсэн. Тус 22 хүн Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 10 хүн. Мөн өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой 4 хүн. Бусад сүүлд бүртгэгдсэн голомтын ойрын хавьталууд. Ажигласан тусгаарлах байрны хүмүүсийн анхны болон 2,3 дахь давтан шинжилгээгээр короновирус илэрсэн байна. Улаанбаатар хотод нийтдээ батлагдсан тохиолдол 491 боллоо. Энэ хугацаанд аймгуудад короновирусын халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд каластар өвчлөлийн тохиолдол 817 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд короновирусын батлагдсан тохиолдол 1308 боллоо. Эдгэрсэн 884 боллоо. Халдварт өвчин судлалын төв, цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 413 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд 3 хүнд 12, хүндэвтэр 116, хөнгөн 272 хүн эмчлэгдэж байна. Халдварт өвчин судлалын клиникт 179 хүн эмчлэгдэж байна. 179 хүнээс маш хүнд 1, хүнд хүн 5, хүндэвтэр 50, хөнгөн 123 хүн эмчлэгдэж байна. Цэргийн төв эмнэлэгт 215 хүн эмчлэгдэж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлэгдэж байна. 2021.01.04-нд короновирус оноштой. Баянзүрх дүүргийн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан доод мөчний бөөгнөрөлтэй ийм архаг өвчтэй хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн бол короновирусын халдварт өртөөд халдварт өвчин судлалын төвд 5 хоног эмчлүүлж байгаад 5 дахь хоног дээрээ нас барсан. 76 настай эрэгтэй хүн байсан” гэлээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
