Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. 16 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгэд гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд байгаа юм. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 хүн байгаа юм.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 байгаа.
ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 130 хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээнүүд авагдсан. Одоогоор халдвар илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс эхлээд авч байна” гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
ВИДЕО:
Дотоодын халдварыг танилцуулбал 666: /2020.12.28/
Улаанбаатар хотод- 340
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 28: /2020.12.28-ны байдлаар/
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт – 11
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
