Шинээр батлагдсан зургаан тохиолдлын тоонд Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч, ажилчид багтсан эсэхийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн томоохон байгууллага, эмнэлгүүд ажилтнуудаа шинжилгээнд хамруулж байгаа. ХСҮТ 600 гаруй ажилтантай бөгөөд эхний 324 хүний шинжилгээг авахад урьдчилсан байдлаар хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Гэхдээ баталгаажуулах шинжилгээг хийж байна. Баталгаажуулах шинжилгээ гэдэг нь сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн хүн сүүлийн 14 хоногт халдвартай хүнтэй хавьтал болсон уу гэдгийг өргөн хүрээтэй судалж тогтоохыг хэлдэг. PCR шинжилгээний хариу гарсны дараа тухайн хүн хаанаас халдвар авсныг баталгаажуулдаг. Тиймээс энэ хүмүүсийг судалж, давтан шинжилгээ хийж байна. Халдвар батлагдвал бид тэр дор нь зарлана. Сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХСҮТ дээр өнгөрсөн шөнөөс хариу арга хэмжээ авч эхэлсэн.
Мөн үлдсэн 300 орчим ажилтан, тухайн тасгаар үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Баталгаажуулах шинжилгээний хариу гарсны дараа зарлана.
БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтыг харьцангуй цэгцэлчихсэн. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 10 дахь хоногтоо орж байгаа бөгөөд бид энэ хугацаанд хавьтлуудын давтан шинжилгээгээ хийж, илэрсэн тохиолдлуудаа зарласан. Одоо гурав дахь давтан шинжилгээг хийнэ. Ойрын хавьтлуудыг дөрвөн удаа шинжилнэ.
Тус эмнэлгээр өмнө нь үйлчлүүлсэн 400 гаруй хүнийг түүвэр шинжилгээнд хамруулж үзэхэд халдвар авсан тохиолдол илрээгүй” хэмээн хариуллаа.
ВИДЕО:
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
