Манлай суманд хоёр, Цогтцэцийд хоёр, Цогт-Овоод нэг, Гурвантэст хоёр, Даланзадгадад хоёр, Ханбогдод хоёр пост үлдээжээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Хүрэлбаатар “Аймаг сумд руу орж байгаа гол гол зам дээр пост гаргаж байна. Мөн архи согтууруулах ундаа худалдахыг 10 хоногоор хориглолоо” гэлээ.
Иргэдийн хамгийн их хүлээлт үүсгэж байгаа асуудал нь Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэдээ хэзээ татаж авах вэ гэдэг. Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал “Аймгийн удирдлагуудын зүгээс удаа дараа Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсэн. Мөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Шадар сайдтай уулзаж хүсэлт гаргаснаар энэ асуудал нааштайгаар шийдэгдэж энэ сарын 2-ноос аймаг руу ирэх иргэдээс шинжилгээ авч эхлэхээр болсон. Иргэдээ татаж авах ажлын багийг өнөөдрийн хуралдаанаар байгууллаа” гэлээ.
Уул уурхайд ажиллаж байгаа иргэдийг хөдөлгөөнд оруулахад Улсын Онцгой комиссоос тусгай журам гаргахаар болсон аж. Тиймээс тухайн журам гарахаар энэ асуудлаар дахин хэлэлцэх аж. 12 дугаар сарын нэгнээс аймагтаа судалгаа хийж ямар аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх шаардлагатайг шийдвэрлэхээр боллоо. Мөн аймаг дотроо сумд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
