Тус хорооны дарга асан А.Ариунзаяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсоноор уг албан тушаал эзэнгүй байсан ч энэ долоо хоногт багтаад Ц.Цогзолмаа томилогдох нь тодорхой болжээ. Түүнийг МАН-ын удирдах зөвлөлөөс уг албан тушаалд очихыг нь дэмжсэн бөгөөд “багш, түүхч мэргэжилтэй, шаггүй улстөрч” гэх яриа ч гарч амжив. ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхчээр төгсөж, Удирдлагын академи, төрийн удирдлага, Тагнуулын академи, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн түүний хувьд ажлын гараагаа төрсөн нутгаасаа эхэлсэн гэдэг.
Ажлаа багшаар эхлүүлсэн ч улс төрийн замналаа Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр үргэлжлүүлж, тун удахгүй Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болон Улаанбаатар хотод суурьшихаар хөл тавихдаа Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн даргаар 1998 онд ирж байсан юм.
Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд зэргээр улс төрийн бүхий шатанд амжилттай явсан түүний хувьд М.Энхболдын тойрон хүрээлэгчдээс урваагүй үлдсэн цор ганц эмэгтэй гэдгээрээ давуу талыг бий болгосон нэгэн юм.
Дашрамд дурдахад, МАН-аас хийгдэж байгаа бусад томилгоонуудаас харахад ч М.Энхболдын фракци хэмээн адлагдаж, нам дотроо гадуурхагдаж байсан нөхдүүдэд “хонгилын үзүүрт гэрэл” харагдаж эхэлсэн аж. Энэ утгаараа ч ганц нь ганцдахгүй, нэг нь нэгдэхгүй чимээгүйхэн томилгоо өвөртөлж эхэлсэн гэдэг нь үнэн аж. Магадгүй мандаж явсан даргаа машид хэцүү байдлаар унагааж, өндөр сэнтийг нь булаасан “залуус” өнөөдөр гэм нь урдаа гэмшил нь хойноо болж байгаа ч юм билүү, хэн мэдэх билээ…
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
