Хаалгаа цоожлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрийг саатуулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 75/6 дугаар байранд иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Улмаар тус байрны хаалгыг онгойлгох тухай хүсэлтийг 2020.11.06-ны өдрийн 00:31 цагт хүлээн Онцгой байдлын албанд ирүүлснээр Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км зам туулан 00:50 цагт очиж хаалгыг онгойлгон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.

+ There are no comments

Add yours