Энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бид хүн амын тоотой нь харьцуулахад орон нутагт ямар байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл улсын хэмжээнд 2021 онд 252 тэрбум төгрөгийн өртөг бүхий 38 ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүний 12 нь засварын ажил ажээ.
Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд лабораторийн барилга барьж, тоног төхөөрөмжөөр хангахад 30 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бол хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмжид 6.5 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгажээ.
Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд 1.3 тэрбум төгрөг зарцуулах бол хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулахад 880 сая төгрөг зарцуулах нь.
Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажилд ирэх онд 2.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна.
Хүснэгт. 2021 онд төсвийн санхүүжилтээр улсын хэмжээнд хийх ажлууд
| Улсын хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын томоохон ажлууд | Эхлэх он | Дуусах он | Төсөвт өртөг (₮сая) | 2021 онд санхүүжүүлэх дүн (₮сая) |
| Сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх “Хур” систем /Улсын хэмжээнд/ | 2019 | 2021 | 23,000 | 2,000 |
| Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 600 | 600 |
| Цэргийн албан хаагч болон тусгай чиг үүргийн албан хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 ор /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 1,500 | 1,500 |
| Зэвсэгт хүчний ангиудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 2,000 | 950 |
| Радиолокацийн станцын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2019 | 2021 | 6,250 | 2,000 |
| Гаалийн боомтуудыг шилэн кабельд холбох /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 5,500 | 2,500 |
| Гаалийн шинэчлэл – Гаалийн хороо, гаалийн төв болон газар хороодын лабораторийн барилга /Улсын хэмжээнд/ | 2019 | 2021 | 19,367.80 | 1,076.50 |
| Гаалийн шинэчлэл – Гаалийн ерөнхий газар, газар, хороодын лабораторийн тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2019 | 2021 | 48,395 | 24,142 |
| Гаалийн шинэчлэл – Гаалийн ерөнхий газар, газар, хороодын шуурхай удирдлагын төв, хяналт, шалгалтын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2019 | 2022 | 114,143.90 | 35,640.10 |
| Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 64,000 | 64,000 |
| Татварын ерөнхий газрын харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 1,200 | 500 |
| Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл, хилийн боомтын дэд бүтцийн хүрээнд хийгдэх ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 5,000 | 5,000 |
| Улсын хил хамгаалалтын зориулалтын инженерийн байгууламжийн шинэчлэлт /Улсын хэмжээнд/ | 2021 | 2022 | 17,325.40 | 1,000 |
| Цагдаагийн харъяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 2,000 | 2,000 |
| Хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 6,500 | 6,500 |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 1000 | 560 |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 700 | 700 |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 500 | 212 |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 300 | 300 |
| Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах /Улсын хэмжээнд/ | 2018 | 2021 | 6,371.50 | 2,715.20 |
| Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 2,682.90 | 1,780.60 |
| Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 20,000 | 15,000 |
| Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 2,317.10 | 1,317.10 |
| Хаягийн мэдээллийн нэгдсэн систем /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 1,180 | 880 |
| Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/ | 2020 | 2021 | 30,000 | 24,000 |
| Боловсрол, шинжлэх ухааны салбарын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 7,000 | 7,000 |
| Боловсрол, шинжлэх ухааны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 20,000 | 20,000 |
| Соёлын салбарын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 350 | 350 |
| Соёлын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 650 | 650 |
| Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын харьяа Мал эмнэлгийн лабораторийн болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга, дулаан, сантехник, гадна дотно инженерийн шугам сүлжээний их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 800 | 800 |
| Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 400 | 400 |
| Эрүүл мэндийн салбарын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 10,000 | 10,000 |
| Шүүхийн барилгуудын их засвар /улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 2,000 | 2,000 |
| Шүүхийн ерөнхий зөвлөлд тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах /улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 2,000 | 2,000 |
| Улсын ерөнхий прокурорын газрын харьяа байгууллагуудын конторын барилга /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 7,946.70 | 7,946.70 |
| Улсын ерөнхий прокурорын газрын харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 1,170.70 | 1,170.70 |
| Улсын ерөнхий прокурорын газрын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ | 2021 | 2021 | 2,406.90 | 2,406.90 |
| Нийт | 251,598 | |||
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
