Өмнөд Солонгосын зартай гэмт хэрэгтэн 5 жилд 14 хүний амийг хөнөөсөн цуврал алуурчин И Чүн Жэ эрт баригдаагүйдээ их гайхсан нь өнгөрсөн даваа гарагийн гол шуугиан болов. 30 жилийн өмнө 14 эмэгтэйн амийг хөнөөж, улсынхаа хамгийн аймшигт цуврал аллагын эзэн алуурчин этгээд “өөрийг нь барьж чадахгүй тэгж их удсанд” гайхаж байснаа хэлсэн нь ийнхүү шуугиан дэгдээсэн хэрэг. Гэмт этгээд И Чүн Жэ, “Миний үйлдсэн гэмт хэрэг үүрд нууцлагдаж, хүмүүс энэ талаар огт мэдэхгүй үлдэнэ гэж бодоогүй” гэж Сувон хотод хуралдсан шүүх хурал дээр ярьсан нь зартай цуврал алуурчин хэргээ хүлээсэн ч анх удаагаа аллагын тухай нийтэд ярьж байгаа нь энэ юм.
Хэрэгтэн, сэжигтний хувийн мэдээллийг нууцалдаг Өмнөд Солонгосын хуулиар бүтэн нэр нь зарлагдаагүй Юн 30 жилийн өмнө 13 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож 2008 онд суллагджээ. Гэсэн ч 20 жил 1986-1991 онд Хвансонгийн аллага гэж нэрлэгдсэн 10 хэргийн нэгийг үйлдсэн гэж гүтгэгдэн хилсээр шоронд суусан аллагуудын жинхэнэ гэмт хэрэгтэн И Чүн Жэг өмнөх жил илрүүлсэн харамсалтай явдал болсон билээ. Хэдэн аравны турш, хэрэгтэн нь олдоогүй есөн аллагыг дахин сануулж 2003 онд Паразит киноны найруулагч Бун Жүн У “Аллагын тухай дурсамж” киногоо ч гаргаж байсан.
Өнгөрсөн жил, зарим нэг ДНК-ийн сорьц нь И Чүн Житэй тохирсноос цагдаагаас мөрдлөгийг дахин шинээр явуулж жинхэнэ хэрэгтэн И Чүн Жи гэдгийг олж мэдсэн билээ.
Энэ Даваа гарагт болсон Юны давж заалдах шатны шүүх хурал дээр хэрэгтэн И хэлэхдээ, тухайн үед биедээ хохирогчийн цагийг авч явж байсан ч цагдаа нар “иргэний үнэмлэх нь байгаагүй” болохоор түүнээс мэдүүлэг авалгүй сул явуулчихсан тухай өгүүлсэн бөгөөд “Би одоо хүртэл нэг зүйлд гайхдаг юм.Намайг яагаад тухайн үед сэжигтнээр татаагүйг ойлгодоггүй. Миний эргэн тойронд хэргүүд ар араасаа гараад л байсан шүү дээ, хамгийн гол нь би нуугдах гэж төдийлөн хичээгээгүй болохоор удалгүй баригдчих байх л гэж боддог байсан. Манай гэрийн эргэн тойронд цагдаа хүчнийхэн дүүрэн байдаг байсан. Би зориуд мөрдөгчидтэй зөрөөд өнгөрөхөд тэд надаас миний эргэн тойрныхныг л асууж сурдаг байсан” хэмээн өгүүлээд “13 настай охиныг алах санаа огт байгаагүй” гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хариулсан нь олныг сэрдхийлгэсэн юм.

Ичгүүргүй алуурчин тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүн баривчлагдсан гэж сонсож байсан ч би маш олон хэрэг хийсэн болохоор яг аль хэргийн хэрэгтэн болж баригдсаныг нь мэдээгүй” хэмээгээд хохирогчдын ар гэрийнхэн, хилс хэрэгт холбогдсон Юнээс уучлалт хүссэн юм. Ингэхдээ, “Олон хүмүүс хилс хэрэгт гүтгэгдэж, зовлон туулсан тухай би сонссон. Тэдгээр хүмүүсээс бүгдээс нь уучлалт хүсье. Би мэдүүлэг өгч, хэргээ хүлээж, үнэн илрэх нь хохирогчдын ар гэрийнхний сэтгэл санаанд зарим нэг амар тайвныг авчирна гэж найдаж байна. Би бүх насаараа гэмшиж амьдарна” гэснээр шүүх хурал завсарласан юм.
Хэрэгтэн И 1994 оноос хойш хадам дүүгээ хүчирхийлж хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдэж, шоронд хоригдсон байдаг. Цуврал аллага гарах үед Хвасон 226 мянган хүн амтай, хэд хэдэн тосгоноос бүрдсэн хөдөөгийн бүс байжээ. Тэнд ийм аймшигтай, хүн амины гэмт хэрэг гарах нь ховор учир цагдаагийнхан цуврал алуурчныг олоход хүчин чармайлт ихээхэн гаргаж, маш их цаг хугацааг алдсан тухай Солонгосын, Ёнхап мэдээний агентлагаас мэдэгдсэн.
Мөн хохирогч Юнээс эхлээд бага сургууль дүүргээгүй, хүнд хэцүү бага настай, сулбагар хэд хэдэн хүмүүсийг энэ цуврал аллагатай холбогдуулан хэрэгт гүтгэж, мөрдлөгийн үеэр хүч хэрэглэж байсан нь ч бий. Долдугаар сард Намбу аймгийн цагдаагийн хэлтсийн ахлагч Бэ Ён Жү 1989 оны мөрдлөгийн үеэр Юныг дарамталж, худлаагаар хэрэг хүлээлгэснээ хүлээн зөвшөөрсөн юм. Хэргийг удирдаж ажиллаж байсан ахлагч Бэ Ён Жү, “Бид хохирогч, хохирогчдын гэр бүл, Юны ар гэрийнхнээс өвдөг сөгдөн уучлал эрж байна” хэмээсэн юм. Мөн 1986-1991 онд гарсан Хвасоны арван аллагын хэрэгт бүгдэд нь И хариуцлага хүлээхийг удирдлагууд мэдэгджээ. Хэрэгт гүтгэгдсэн Юн “Надад тохсон худал хэргээс өөрийн нэр төрөө цэвэрлэж, нэр төрөө дахин сэргээлгэхийг хүсч байна” гээд шүүх хурал өндөрлөсөн юм.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
