Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Тодруулбал “Дэнж” багийн … тоотод би эхнэрээ буудаад алчихлаа” гэсэн мэдээлэл аравдугаар сарын 31-ний 06:49-д тус сумын цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод суух 50 настай эмэгтэй Э-ийн /толгойн тус газарт нөхөр нь болох 53 настай эрэгтэй Б ТОЗ-8 маркийн галт зэвсгээр нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон байжээ.

Энэ хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

 

1 Comment

Add yours

+ Leave a Comment