Томуугийн вакцинаар тариулсныхаа дараа нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нөхцөл байдалд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэхийн сацуу энэ хэргийг нарийн мөрдөн шалгахаа мэдэгджээ. Нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд Инчон хотод бүртгэгджээ. Тэр үед 17 настай дунд сургуулийн сурагч вакцин хийлгэсний дараахан нас барсан байна. Хожим нь Сөүл, Кёнгидо муж болон бусад бүс нутагт мөн ижил тохиолдлууд ар араасаа цувран гарчээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь настай хүмүүс байсан аж.
Ийм нөхцөл байдал нь олон нийтийн сэтгэлийг түгшээсэн хэдий ч болсон хэргүүдийн зургаан тохиолдолд нь томуугийн вакцин, нас баралт шууд холбоо хамааралтай байсныг тогтоогоогүй гэдгийг эмч нар мэдэгджээ. Вакцинуудаас хортой бодис илрээгүй байна. Түүнчлэн түгээмэл илэрдэг гаж нөлөөнүүдийн нэг болох анафилактикийн шоконд орсон байх магадлалыг шалгахад сөрөг хариу гарчээ.
Үүнтэй холбоотойгоор “COVID-19”-н цар тахал дэгдсэн энэ үед энэ онд заавал хамрагдах ёстой томуугийн вакцинжуулалтыг зогсоох шалтгаан байхгүй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж. БНСУ-д 2009 оноос хойш томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан нийт 25 тохиолдол бүртгэгдсэн байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
