-У.Хүрэлсүх сайдаа, орон нутгаа төвхнүүлж чадахгүй байж улс эх орноо төвхнүүлнэ гэж байх уу. Та хариулна уу?- Хэнтий аймагт шударга ёс алдагдаж, орон нутгийн эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтай этгээдүүд албан тушаалаа ашиглаж, ашиг сонирхлын хэт зөрчилж, эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахаа байсан харамсалтай дүр төрхийг илчилсэн зүйлүүд их гарах болсон.




Ийм нэгэн уршигт асуудлаар МАН-ын Төв хорооны ёс зүйн хяналтын хороонд Өмнөдэлгэр сумын Намын хорооны дэд дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Даваадорж албан бланк дээрээ өргөдөл гаргаж, сумын Засаг дарга болон, намын даргадаа холбогдох асуудлаар гомдол гаргасан аж. Орон нутгийн сонгуулийн “ид алаан”-тай байгаа энэ үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын МАН-ын дарга нар нэгнийхээ өвөр зуураа тэмцэлдэж МАН-ын Төв хорооны Ёс зүй хяналтын хороонд хандана гэдэг асуудал савнаасаа хальж, хэрийн барагтай зогсохгүй болсныг илтэж байгаа юм. Нөгөө талаар монголчуудад шударга ёс ярьж, шударга ёсыг зөрчиж байгаа хэнийг ч болов хамгаалахгүй “сэлмээ сугална” хэмээн том дуугарч байгаа Ерөнхий сайдын нутагт ийм асуудал хурцаар тавигдаж байгаад эмзэглэхээс өөр аргагүй.

Мөн нэг сумын тэргүүлэх хоёр дарга нь эрх мэдэл, идэж ууж байгаагаа хуваалцахдаа “надад бага оногдож байна, түүнд их оногдож байна” гэсэн үндэслэлээр нөгөөгөө матаж, уг матаас нь МАН-ын төв хорооны Ёс зүйн хяналтын хороо гэдэгтээ хүртэлээ газар авсан нь тос дотроосоо өтвөл аюултайг маш тодоор харуулсан хэрэг болж байна хэмээн үзэх үндэслэл бүрэн дүүрэн байгаа юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын МАН-ын дэд дарга А.Даваадорж гаргасан өргөдөлдөө, “…Засаг даргын орлогчоор томилогдоон эхэлснээс хойш Өмнөдэлгэр сумын Засаг дарга, сумын Намын хорооны дарга Б.Эрдэнэбаатартай түүний үзэл бодол, хувийн сонирхолоос болж зөрчилдөж эхэлсэн. Б.Эрдэнэбаатар нь сумын Засаг дарга болсноо боломж гэж харж, бүхий л зүйлийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж, өөрийн дураар шийдвэр гаргаж, ард иргэдийн хохироож байна. Үүнийг дурдвал, • Цэцэрлэгийн барилгын зураг төсөлд сумын Засаг дарга өөрийн биеэр очиж гэрээ байгуулсанаас АТГ-аас Өмнөдэлгэр сумын Засаг дарга өөрийн эрх мэдэлдээ тулгуурлаж давуу байдал үүсгэсэн байж магадгүй гэж шалгасан боловч, шийдэгдээгүй.




Сумын төвлөрсөн халаалт, дулааны шугам сүлжээний зураг төсвийн тендерт таван компани оролцохоор материалаа ирүүлсэн боловч дөрвөн компани руу нь тендерт оролцохгүй байх, нэрээ татахыг санал болгон Ар төсөл компанитай хүчээр гэрээ байгуулсан. Сумын засаг дарга Ланд200 машин худалдан авах тендерийн техникийн тодорхойлолтод зааснаас өөр машиныг худалдан авах ажлын хэсэгтэй зөвшилцөлгүйгээр тендерийн тухай хууль журмын зөрчин, ганцаараа явж худалдан авсан. Уг машиныг жолоочоор огт бариулдаггүй, өөрийн хувийн машин мэт хэрэглэдэг. Төрсөн ахдаа унуулж явуулан онхолдуулсанаас 4-5 сар төрийн ажил цалгардуулсан.


• Тухайн түлш халаалтын тендерт нэг тонн нүүрсийг 80.000 төгрөгөөр нийлүүлэх компани байсаар байхад 87.000 төгрөгөөр нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан.
• 2019 оны намар Мөрөн, Тэнүүний аманд хадлангийн компани оруулж, ард иргэдээр хадлан хадуулж, сумын фондыг бүрдүүлж, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа мэтээр тайлбар хийж байсан боловч сумын фондод нэг ч ширхэг өвс буугаагүй. Санд нэг ч төгрөг ороогүй. Харин малчдад бэлэн мөнгөөр 2000 ширхэг өвс бэлэн мөнгөөр зарсан гэдэг аман яриа байдаг. • 2019 онд 60 сая төгрөгөөр худалдаж авсан ковш нь мотор нь эвдэрсэн.


• 2019 оны наадмаар шадар сайд, намын даргаас гаргасан шийдвэрийг зөрчиж, өөрийн уяж байгаа галаасаа 4-5 эрлийз уралдуулсан атлаа иргэдийн эрлийзийг хассан. Төрийн албан хаагчдаар шашны сурталчилгаа бүхий сурталчилгааны материал тарааж, оролцохыг уриалсан… зэргээр 11 зүйлээр буруутгаж, бусдыг сонсдоггүй, хамтын шийдвэр гаргадаггүй… … зэргээр буруутгаж, өөрийгөө тойрон хүрээлэгчдээр намын хорооны хурал хийвэл машид буруу тогтолцоо үүсэх гээд байгаагаас болгоомжилж байгаа учир яаралтай арга хэмжээ авч, тооцоо бодож өгнө үү хэмээжээ.

Ийм л нэгэн улс төрчид төрийг төлөөлөн суманд эрхээ тогтоож, эрх мэдлээ булаалдан нэгнийгээ матаж, намын даргадаа хошуу цорвойн хов ярьж, түүнийгээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бланк дээр гаргаж, хэрэлдэж байгаа нь хэрээс хэтэрсэн тэнэглэл гэхээс өөрөөр юу гэж нэрлэхийг мэдэхгүй бүлгээ.
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
